Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ЗАХ ЗЭЭЛД ЧИГЛЭСЭН ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ (MON-SHEP) ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас хэрэгжүүлж буй “MON-SHEP” төсөл Хан-Уул дүүрэгт хэрэгжиж эхлэх гэж байна.


Энэхүү төсөл нь жижиг, дунд хүнсний ногоо тариаланчид болон салбарын төрийн албан хаагчдыг чадавхжуулж, дотоодын хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжин, зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих, үр дүнтэй механизм бий болгох, хүнсний ногооны хангамж, аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготой.


Төслийн хүрээнд нэвтрүүлэх SHEP аргачлал нь жижиг, дунд тариаланчдыг “Тариад зарах” бус “Зарахын тулд тарих” арга барилд сурган, өрхийн ашиг орлогоо нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой.