Хан-Уул
Мэдээлэл

УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДАД ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ, МАНЛАЙЛЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025.04.16/ Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооны 2025 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд зохион байгуулж буй уг сургалтад Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс алба, хороодын удирдах албан тушаалтнууд хамрагдлаа.

Сургалтыг Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Доктор, Дэд профессор А.Алтанзул, Хүний нөөцийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, Доктор, Дэд профессор М.Баянмөнх нар удирдан явуулж, төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэглээ, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шийдвэр гаргалтад анхаарах асуудлууд болон удирдах ажилтны манлайлах ур чадварын талаар илтгэл, дасгал ажил хосолсон хэлбэрээр зохион байгуулан нийт 50 албан тушаалтныг хамрууллаа.