Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, “Ёс зүйн дэд хорооны 2025 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг тус тус хангуулах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн хороодын төрийн албан хаагч, хэсгийн ахлагчдад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчийн ёс зүй ба эрүүл мэнд сэдвээр сургалт, арга хэмжээ зохион байгууллаа.
Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар У.Номин-Эрдэнэ, Монгол Улсын Ёс зүйн хорооны гишүүн, Доктор, дэд профессор М.Цэрэнбат нар удирдан явууллаа.
Тус арга хэмжээг Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хороо, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн удирдлага дор хороодын төрийн албан хаагчдын санаачилгаар зохион байгуулж, нийт төрийн захиргааны 50 албан хаагч, 100 хэсгийн ахлагч нарыг хамрууллаа.