Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ЦЭРЭГ-СПОРТЫН ‘’ДӨЛ-2025’’ ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Хүүхэд залуучуудад цэрэг-эх оронч үзэл төлөвшүүлэх, бие бялдрын болон ёс суртахуун, сэтгэл зүйн хүмүүжил олгох, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх зорилгоор дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд уг тэмцээнийг  зохион байгуулж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн хүүхдүүдэд мэндчилгээ дэвшүүлэн, амжилт хүслээ. Мөн дүүргийн удирдлагууд болон холбогдох албаныхан оролцлоо.

Тэмцээнд Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 14 сургуулийн 190 сурагч 14  багт хуваагдан, цэрэг-спортын 10 төрөлд авьяас чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.