Хан-Уул
Мэдээлэл

АВТО ЗАМ, ТАЛБАЙН ЗАСВАР, ТОХИЖИЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Тохижилт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, стандарт, орчны аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Хийморь хотхон орчмын авто зам, зогсоолыг засварлаж шинэчлэх, тоглоомын талбай, ногоон байгууламжийн тохижилтын ажлыг хэрэгжүүлж байна.

Уг төслийн хүрээнд дараах ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөсөн. Үүнд:

  • 836.8 м.кв талбай бүхий авто зам, 24 машины авто зогсоол
  • 241.8 м.кв талбайд тоглоомын талбайн тохижилт
  • Ус зайлуулах шугам сүлжээ
  • Явган хүний зам талбайн тохижилт.