Хан-Уул дүүргийн хэмжээнд голын эрэг болон нийтийн эзэмшлийн хог хаягдлыг цэвэрлэх “Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ”-г 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулах тул иргэд, аж ахуйн нэгж байгууллага, сууц өмчлөгчдийн холбоодыг идэвхтэй оролцохыг уриалж байна.