Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГ “ЭЛЕКТРОН ТАМХИНААС ТАТГАЛЗЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Хан-Уул дүүрэг “Электрон тамхинаас татгалзъя” аяныг эхлүүллээ Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас “ Электрон тамхинаас татгалзъя” аяны нээлтийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр зохион байгууллаа.

Аяны хүрээнд Сэтгэл зүйч Г.Наранбаатар, А.Ганчимэг нарын Ажлын байрны орчинд, Хүүхдийн хажууд, Эрүүл мэндийн байгууллагын орчимд электрон тамхи хэрэглэхгүй байх уриалгыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийт албан хаагчид дэмжиж нэгдлээ.


Аяныг Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн нээж, электрон тамхины хор хөнөөлийн талаар мэдээлэл өгч, олон нийтийн газар (vape) хэрэглэхгүй байхыг уриаллаа.