Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/115 Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай

2025 оны 02 сарын 06-ны өдөр                          Дугаар А/115                       Улаанбаатар хот

 

Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх

арга хэмжээг эрчимжүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх заалт, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалт, Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/373 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/133 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дүүргийн иргэдийг амьсгалын замын халдварт өвчин, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтанд үүрэг болгосугай:

1.1.Иргэдийн дунд амьсгалын замын халдварт өвчин, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг өргөнөөр зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн төв (Н.Наранбаатар)-д;

1.2.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн анги, танхим, дотоод орчинд агаар сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх, багш, ажилчид, суралцагчдад амны хаалт зүүлгэх, амьсгалын замын халдварт өвчин, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөөг эцэг, эх, асран хамгаалагчдад хүргэх ажлыг зохион байгуулахыг Боловсролын хэлтэс (Б.Лхагвадэмбэрэл)-т.

2.3ахирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч Ч.Базарзаяад даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                               Б.ЦЭРЭН