Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/207 Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах тухай

2025 оны 04 сарын 09-ний өдөр                         Дугаар А/207                       Улаанбаатар хот

 

Нийслэлийн Засаг даргын захирамжийн

хэрэгжилтийг хангах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Улсын Их Хурлын Байнгын хорооны 2019 оны 04/01 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/90, дүүргийн Засаг даргын 2022 оны А/146, 2023 оны А/151 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Нисэхийн тойргоос Био, Шувуун фабрик, Өлзийтийн замд түгээмэл тархацтай ашигт малтмал тээвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад “Авто тээврийн хэрэгслийн ангилал, техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2025 стандарт мөрдүүлэх, хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.

2.Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч, тээвэрлүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд уурхайн талбайгаас ачилт хийх, авто тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаандаа “Авто тээврийн хэрэгслийн ангилал, техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2025 стандартыг мөрдөж ажиллахыг тус тус үүрэг болгосугай.

3.Хууль, тогтоомж, стандарт зөрчин тээвэрлэлт хийж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг таслан зогсоож арга хэмжээ авах, хяналтын постод ажиллах албан хаагчдыг томилгоожуулан, захирамжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахыг дүүргийн Цагдаагийн газар (хурандаа Т.Дамбийням)-т, Замын цагдаагийн хэлтэс (хурандаа Г.Бямбадорж)-т, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс ( Г.Туяацэцэг)-т, хороодын Засаг дарга нарт тус тус даалгасугай.

4.Түгээмэл тархацтай ашигт малтмал  тээвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай тээвэрлэлтийн хариуцлагын гэрээ байгуулахыг Хууль, эрх зүйн хэлтэс (Б.Очир)-т, тээврийн хэрэгслүүд стандартад нийцэж байгаа эсэхийг шалгаж, Таван толгой, Морингийн давааны постуудад хяналт тавьж, пүү тавьж ажиллахыг Замын цагдаагийн хэлтэс (Хурандаа Г.Бямбадорж)-т нарт тус тус үүрэг болгосугай.

5.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Ч.Базарзаяа)-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                               Б.ЦЭРЭН