Хан-Уул дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Явуулын нэг цэгийн үйлчилгээ”-г амралтын өдрүүдэд зохион байгуулж байна.
Өнөөдөр 12, 21 дүгээр хорооны иргэд үйлчилгээнд хамрагдсан бол маргааш буюу 5 дугаар сарын 18-ны өдөр дараах хуваарийн дагуу үргэлжилнэ:
- 14 дүгээр хороо–10:00–13:00 цагийн хооронд Ерөнхий боловсролын 59-р дунд сургуулийн байр
- 13 дугаар хороо – 14:00–17:00 цагийн хооронд Ерөнхий боловсролын 26-р дунд сургуулийн байр
Энэхүү үйлчилгээгээр иргэд дараах үйлчилгээг нэг дороос, шуурхай авах боломжтой. Үүнд:
- Өргөдөл, гомдол, санал, хүсэлт хүлээн авах
- Хууль, эрх зүйн зөвлөгөө
- Эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө
- Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээ
- Нийгмийн даатгалын зөвлөгөө, мэдээлэл
- Татварын үйлчилгээ
- Улсын бүртгэлийн үйлчилгээ: Иргэний бүртгэл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, Тоон гарын үсэг, Гадаад паспортын зөвлөгөө
- Газрын харилцааны талаар мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл
“Явуулын нэг цэгийн үйлчилгээ” нд идэвхтэй хамрагдана уу