Хан-Уул Эко дүүргийн хэмжээнд “Шарилжгүй эрүүл дүүрэг” уриан дор шарилж, ургамлыг цэвэрлэн ажиллаж байна. Цэвэрлэгээнд дүүргийн зам талбайн цэвэрлэгээ хариуцсан 13 байгууллагын ажилчид оролцож, шарилж, хөл газрын ургамлыг устган, тоосжилтыг бууруулах зорилгоор зам талбайг чийгшүүлж ажиллаж байна.
Иргэн аж ахуйн нэгж байгууллага сууц өмчлөгчдийн холбоодыг орчны 50 метр хүртэлх шарилж, гууль хөл газрыг ургамлыг цэвэрлэн шарилжгүй эрүүл орчин бүрдүүлэхийг уриалж байна.