Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/05 Ажлын хэсэг байгуулах тухай

2020 оны 01 сарын 14-ний өдөр           Дугаар А/05                  Улаанбаатар хот

Ажлын хэсэг байгуулах тухай

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-н “Л”, 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь”

  1. Дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууц, гэр хорооллынгэрэлтүүлгийн арчлалт хамгаалалт, засвар үйлчилгээний ашиглагч байгууллага болох Новэлнэтворк ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, ажлын гүйцэтгэлд үнэлгээ өгөх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, хяналт шалгалт хийх ажилд шаардагдах зардлыг хоёрдугаар хавсралтаар тус тус  баталсугай.
  2. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээрорлогч /Г.Батсайхан/ -д, хяналт шалгалтын үр дүн тайлан мэдээг 14 хоногт багтаан танилцуулан ажиллахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс /Ц.Бат-Эрдэнэ/-т тус тус үүрэг болгосугай.
  3. Хяналт шалгалт хийх ажилд шаардагдах 522.000 /Таван зуун хорин хоёр

мянган/ төгрөгийг Тамгын газрын бараа үйлчилгээний бусад зардлаас, Албан хаагчдын ажлын бус цагаар ажилласан илүү цагийн хөлсийг гүйцэтгэлээр цалин хөлсний зардлаас санхүүжүүлэхийг Санхүү төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т, Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/ -т тус тус зөвшөөрсүгэй.

ЗАСАГ ДАРГА                                       Ж. АЛДАРЖАВХЛАН