Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/29 “Хоггүй Хан-Уул 2020” аян зохион байгуулах тухай

2020 оны 01 сарын 22-ны өдөр      Дугаар А/29                Улаанбаатар хот

“Хоггүй Хан-Уул 2020” аян зохион байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31.1.7, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.5, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцныхорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Хоггүй Хан-Уул 2020” аяныг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, аяны хүрээнд зохион байгуулах бүх нийтийн их цэвэрлэгээний хуваарийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Бүх нийтийн их цэвэрлэгээг тогтмол зохион байгуулж, үр дүнг тайлагнажажиллахыг ажлын хэсгийн дарга /Г.Батсайхан/-д, хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
  3. Бүх нийтийн их цэвэрлэгээнд тогтмол, идэвхтэй оролцохыг дүүргийн нутагдэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, байгууллага, Сууц өмчлөгчдийн холбоодын удирдлагуудад үүрэг болгосугай.
  4. Аяны үргэлжлэх хугацаанд аж ахуйн нэгж байгууллагуудын орчны 50 метр хүртэлхталбайн тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээнд хяналт тавьж ажиллахыг дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т, гэр болон орон сууц хороолол, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлыг хуваарийн дагуу тээвэрлэх, нутаг дэвсгэрийн хэмжээнд хуримтлагдсан үүсмэл хогийн цэгийг бүрэн устгахад анхаарч ажиллахыг Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ /Ц.Эрдэнэбаатар/-т, Хан-Уул Агро ОНӨӨАТҮГ /Ц.Цогтсайхан/-т, Хан-Уул зам засвар, арчлалт ОНӨААТҮГ /Ц.Ган-Эрдэнэ/-т тус тус үүрэг болгосугай.
  5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж,

үр дүнг сар бүр Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж ажиллахыг ажлын хэсэг /Г.Батсайхан/-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН