Хан-Уул
Мэдээлэл

“ХОГГҮЙ ХАН-УУЛ 2021” АЯНЫ ХҮРЭЭНД “ДУНД ГОЛ”-ЫН ЭРЭГ ДАГУУ ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙГДЛЭЭ

Тав дахь жилдээ үргэлжилж буй “Хоггүй Хан-Уул 2021” аян дүүргийн нутаг дэвсгэрт үргэлжилж байна.
2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт харьяалагдах “Дунд гол”-ын эрэг дагуу хогийг цэвэрлэн, ачиж тээвэрлэх ажлыг зохион байгууллаа.
Их цэвэрлэгээнд Хан-Уул дүүргийн 47 албан хаагчид, Баянгол дүүргийн 26 дугаар хорооны албан хаагчид хамтран оролцож, голын хоёр талын эрэг дагуу 2 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ.
Иргэд та бүхэн эрүүл ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхийг тулд орчин тойрныхоо хог хаягдлаа ил задгай хаяхгүй байж, хогоо зориулалтын саванд хаяхыг уриалж байна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар