Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АЖИЛЧИДДАА УРАМШУУЛАЛ ОЛГОЛОО

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад эмч эмнэлгийн ажилтны оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхий эмчийн 2016 оны 06 сарын 15-ны А/25 тоот тушаалаар 2020 оны бүтээмжийн нэмэгдэл урамшууллыг олголоо. Энэхүү арга хэмжээнд 34 эмч ажилтны 52 шинэ үйлчилгээ, шинэ технологи, шилдэг туршлага бүтээлч ажлыг шалгаруулан урамшуулал олгосон байна.