Хан-Уул
Мэдээлэл

ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ХАМТДАА ТЭМЦЭЦГЭЭЕ!

Дэлхий даяар тархаад буй COVID19 шинэ халдвараас сэргийлэхийн тулд улс орнууд тусгаарлах, хөл хорионы арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаатай зэрэгцэн гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэх нь өсөж, тусламж үйлчилгээний хэрэгцээ нэмэгджээ. Учир нь хүчирхийлэл үйлдэгчтэй хүүхэд эмэгтэйчүүдийг тусгаарлах байдлыг нэмэгдүүлж, тэдэнд тусалж чадах хүмүүс, боломжоос нь мөн холдуулж байна.

Хөл хорио тусгаарлалт нь аюулгүй байдал, эрүүл мэнд, мөнгөний түгшүүрээс үүдэлтэй хурцадмал байдлыг өдөөдөг. Тиймээс энэ арга нь хаалттай хаалганы цаадах хүчирхийлэгчдийг хянах боломжийг сулруулж байна.