Хан-Уул дүүргийн Онцгой комиссын ээлжит шуурхай хурал 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өглөөний 11:00 цагт шуурхай боллоо.
Хурлаар Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нар цар тахлын үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа дүүргийн Онцгой комисст танилцуулж, Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.
* Халтиргаа, гулгаа үүссэн нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэх
*Шахмал түлшний борлуулалтын цэг дэх хяналт, шалгалт, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах
*21 хороодын Засаг дарга нарыг дүүрэг дэх СӨХ-тэй онлайн хурал зохион байлуулах
*Хаяг тодорхойгүй халдвар тараах эрсдэлтэй иргэдийг илрүүлж, хяналтад авч бүртгэлжүүлэх
*Халамжийн дансгүй иргэдийг карттай болгох асуудлыг шийдвэрлэх
*Нөөцийн махны борлуулалтыг хийхэд халдвар хамгааллыг дэглэмийг сахиулах *Эрүүл мэндийн төв дээр хийгдэж байгаа оношлогооны төвтэй холбоотой асуудлаар иргэдэд бухимдал чирэгдэл үүсгэхгүй, хяналт тавин ажиллах
*Дүүргийн нутаг дэвсгэрт ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг эрчимжүүлэх зэрэг бусад шуурхай авч хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллах чиглэл өглөө.
Хан-Уул дүүргийн Онцгой комисс