Үндэсний бөхийн хөвгүүд, залуучуудын Улсын аварга шалгаруулах барилдаан 2020 оны 10 дүгээр сарын 30-31-ний өдрүүдэд Булган аймгийн төвд зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээнд 18 нас, 17 нас, 16 насны ангилалд 20 аймаг, 9 дүүргийн нас насны аварга бөхчүүд уран мэхийг уралдуулан барилдсанаас Б.Угтахбаяр ахлагчтай Ч.Нямдорж дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн бөхчүүд тэргүүн байрт шалгарсан амжилт үзүүллээ.
Сүүлийн 10 жилийн хугацаанд 6 түрүү 2 мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлээд байна.
18 насны ангилалд Г.Батзориг 25 даваагаар 4-р байр
17 насны ангилалд С.Занданхүү 26 даваагаар 1-р байр
16 насны ангилалд Н.Аюур 18 даваагаар 13-р байрт тус тус шалгарлаа.