Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн санаачлагаар COVID-19 шинэ төрлийн Коронавирусын үед иргэдийг идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх уриалга гаргасаны дагуу Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны багш дасгалжуулагчид дүүргийн хороодтой хамтран 08 дугаар сарын 06-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл өглөөний дасгал хөдөлгөөн хийхийн ач холбогдлыг сурталчилан ажиллалаа.
Тус арга хэмжээ маань иргэдийн талархалыг хүлээж өглөөний дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх хүсэлтийн дагуу 7 хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гаригуудад өглөө 08:00 цагаас 1 дүгээр хорооны нутаг 120 мянгатын цэцэрлэгт хүрээлэнд иргэд дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж байна.
Дүүргийн иргэд та бүхэн дасгал хөдөлгөөн хийж дархлаагаа дэмжээрэй.
