Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 02/506 тоот чиглэл, Нийслэлийн засаг даргын А/930 дугаар захирамж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 02-01/2782 тоот “Шашин, сүм, хийдийн байгууллагуудад CОVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх тухай” мэдэгдлийг Хан-Уул дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Шашин,сүм, хийдийн байгууллагуудад хүргүүлж ажилласан.
Дээрх мэдэгдэл шаардлагыг хэрхэн хангаж ажилласан эсэх, шаардлага хангасан сүм хийдийн үйл ажиллагааг нээх чиглэл өгөх хяналт шалгалтыг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Онцгой байдлын алба, Цагдаагийн 1,2-р хэсэгтэй хамтран хийж байна.