Хан-Уул
Мэдээлэл

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ” ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь Хөдөлмөрийн зах зээлийн туршилтын хөтөлбөрийн  хүрээнд хэрэгжүүлэх зорилтот бүлгийн иргэдийн тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих орон нутгийн санаачлагын  “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг  дэмжих төсөл”-ийг  “Ээлтэй ертөнц” ТББ-тай хамтран  2020 оны 6 сарын 17-ноос  хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн зорилго: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг байнгын ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй эцэг, эх асран хамгаалагч нарыг хүүхдээ асрахын хажуугаар боломжит өрхийн хөдөлмөр эрхэлж орлогоо нэмэгдүүлэх боломжоор хангах юм. Төсөлд хамрагдах хүсэлтэй эцэг,эх, асран хамгаалагч нар ХХҮХэлтэс  70144366, 70134366  Ээлтэй ертөнц ТББ  Туяажаргал 94115568 хандана уу.