Хан-Уул
Мэдээлэл

ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХООР АЖИЛЛАЖ БАЙНА

Энэ жил хуурайшилт ихтэй, мөн иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 28-ны өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэр дэх Соёмботой уул, Жаргалант, Зайсан, Энхтайваны амуудад ой, хээрийн түймэр гарсан.

Үүнтэй уялдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын А/204 дүгээр захирамжийн хүрээнд  “Ой, хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох ажлын хэсэг” байгуулагдан дээрх амуудад  түймрээс учирсан хохирлыг тогтоохоор ажиллаж байна.