Хан-Уул
Мэдээлэл

ШИЛДЭГ ОРОН СУУЦНЫ КОНТОР, ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВИЙГ ДАРААХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТЭЭР ШАЛГАРУУЛНА.

Шилдэг Орон сууцны контор, Хэрэглэгчдэд үйлчлэх төвийг 10 ажил тус бүрээр дүгнэж шалгаруулах бөгөөд дараах шалгуур үзүүлэлтээр шалгаруулна.

Шагналын сан:

•           Нэг дүгээр байр –    1.        Өргөмжлөл, 5.000.000 төгрөг

•           Хоёр дугаар байр – 1.        Өргөмжлөл, 3.000.000 төгрөг

•           Гурав дугаар байр -1.        Өргөмжлөл, 2.000.000 төгрөг

•           Тусгай байр –           3.        Өргөмжлөл, 1.000.000 төгрөг

Шалгуур үзүүлэлт Хэмжих үзүүлэлт
1 Ус дулаан дамжуулах төвийн /УДДТ/ тоног төхөөрөмж, шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагаа, хаягжилт, урсгал болон их засварын ажлын төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажилласан байдал УДДТ, узелийн 5 шаардлага хангасан байх
2 Инженерийн шугам сүлжээ, худаг, камерийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагаа, бүртгэлжүүлэлтйин байдал Шугам сүлжээний эвдрэл гэмтэл, тагжуулалт, өнгө үзэмж, бүртгэл
3 Шинэч дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн байдал, гарсан бодит үр дүн, эдийн засгийн хэмнэлт Программ хангамж, ажил үйлчилгээ, эдийн засгийн үр өгөөж
4 Техникийн бодлогын баримт бичгийн хөтлөлт, тэдгээрийн ашиглалт, эмх цэгц, бүрэн бүтэн байдал Баримт бичгийн хөтлөлт хийж, хэвшсэн байдал
5 Хэрэглэгчдийн дуудлага, санал, гомдол хүлээн авч, хэрэглээний доголдол, гомдолгүй ажиллаж эргэх холбоог хэвшүүлсэн байдал Дуудлага барагдуулалтын чанар, хугацааг ХШУЗТ, ЭХЗХ, УБЗАА-нд гомдлоор тодорхойлно.
6 Засвар үйлчилгээ болон аваарын үед ашиглах материал сэлбэ, багаж, тоног төхөөрөмжийн нөөц, бүрдүүлэлтийн байдал Аваарын нөөцөд байгаа бэлэн материал, тоног төхөөрөмж, машин техник
7 Аюулгүй ажиллагааны дүрэм, Техникийн ажиллагааны дүрмийг мөрдөж, хөдөлмөр хамгааллын зохион байгуулалтыг хангаж, аваар осолгүй ажилласан байдал Төлөвлөгөө биелэлт, ажлын хувцас, хэрэглэл, хангалт хийсэн байдал
8 Байгууллагын удирдлагын багийн менежментийн байдал, ажиллагсад тогтвор суурьшилтай ажиллаж байгаа эсэх, ажиллах хүчний чадавх Бизнес төлөвлөгөө, ажилтнуудын нийгмийн асуудлын шийдвэрлэлт
9 Борлуулалтын ажилд оновчтой шийдэл гаргаж өр, авлагыг барагдуулсан байдал Хангагч байгууллагуудтай хийсэн гэрээ, биелэлт
10 Хэрэглэгчдэд ажил үйлчилгээгээ сурталчилсан, тайлагнасан байдал, оршин суугчдын тав тухыг хангаж ажиллаж байгаа эсэх, аливаа хууль, тогтоол, шийдвэрийг олон нийтэд хүргэсэн байдал Хэрэглэгчдээс сэтгэл ханамжийн судалгаа хийсэн байдал