Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 17 ДУГААР ХОРОО ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ЦАХИМ САНАЛ АСУУЛГЫГ 100 ХУВЬ ЗОХИОН БАЙГУУЛЖ ДУУСЛАА

Нийслэлийн 9 дүүргийн 173 хороонд SMARTUB аппликэйшныг ашиглан Орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулгыг иргэдээс авах ажил үргэлжилж байна. Цахим санал асуулгад нийслэлийн 18-аас дээш насны бүх иргэд хамрагдах боломжтой бөгөөд санал асуулга 2020 оны 3 сарын 1-ээс 4 сарын 20-ны хооронд явагдана.

Тус санал асуулгад Хан-уул дүүргийн 17 дугаар хороо хамрагдвал зохих 4200 иргэний саналыг 100 %-ийн гүйцэтгэлтэйгээр 2020 оны 04 дүгээр сарын 03-ний өдөр авч, баталгаажуулж дууслаа. Хорооны албан хаагчдад болон санал асуулгад идэвхтэй оролцсон хорооны иргэдэд талархал илэрхийлье.

Хан-Уул дүүргийн хэмжээнд 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 34937 иргэн санал өгсөн байна.  Иргэд та бүхнийг SMARTUB аппликейшнийг ашиглан 2021 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих ажилд иргэдээс авах цахим санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар