Хан-Уул
Мэдээлэл

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГҮҮРЭН ГАРЦЫГ “ОЛИМПИЙН ГҮҮР” ГЭЖ НЭРЛЭХЭЭР БОЛЛОО

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор Замын цагдаагийн гүүрэн гарцыг “Олимпийн гүүр” хэмээн нэрлэх шийдвэрийг гаргалаа.

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй, Олимпийн гудамжийг Их Монгол улсын гудамжтай холбосон гүүрэн гарцыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр нэршүүлэхээр болоод байсан юм.

Энэ дагуу өнгөрсөн оны аравдугаар сард иргэдээс нэрийн санал авсан бөгөөд Замын цагдаагийн гүүрэн гарцыг “ОЛИМПИЙН ГҮҮР” гэж нэрлэхээр боллоо.