Хүний коронавирусийн халдварын эсрэг таныг хамгаалах вакцинууд одоогийн байдлаар байхгүй байна. Та дараах зүйлсийг хийснээр энэ халдварт өртөх эрсдэлээ багасгах боломжтой:
- Гараа ойр ойрхон савандаж угаах ба доод тал нь 20 секундын турш угаах
- Угаагаагүй гараараа нүд, хамар ба амаа оролдохгүй байх
- Өвчтэй хүнтэй ойр харьцахаас зайлсхийх
Гар угаах зааварчилгааны мэдээллийг CDC’s Clean Hands Save Lives!-ээс уншаарай.
Энэ халдвараас бусад хүмүүсийг хэрхэн сэргийлэх вэ?
Хэрэв танд томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл та дараах зүйлсүүдийг хийснээр бусад хүмүүсийг хамгаалахад тусалж чадна. Үүнд:
- Өвчтэй байх үедээ гэртээ байх
- Бусад хүмүүстэй ойр харьцахаас зайлсхийх
- Та ханиах эсвэл найтаах үедээ ам, хамраа цаасан алчуураар дарж хаах. Дараа нь энэ цаасан алчуураа хог руу хаяж, үүний дараа гараа угаах
- Эд зүйлс, гадаргуунуудыг цэвэрлэж, халдваргүйжүүлэх
Эмчилгээ
Хүний коронавирусээр үүсгэгдсэн өвчнүүдийн эсрэг тусгай эмчилгээ байхгүй байна. Хүний нийтлэг коронавирусийн халдвараар өвдсөн хүмүүсийн дийлэнхи нь ямар нэгэн эмчилгээгүйгээр өөрсдөө эдгэцгээдэг. Гэхдээ та өөрт илэрч байгаа шинж тэмдгүүдийг хөнгөвчлөхийн тулд зарим зүйлсийг хийх боломжтой:
- Өвдөлтийн болон халуурахын эсрэг эм уух(Анхаарах нь: хүүхдүүдэд Аспирин өгөхгүй)
- Хоолойны өвдөлт ба ханиалгыг намдаах зорилгоор өрөөндөө агаар чийгшүүлэгч хэрэглэх, халуун шүршүүрт орох
Хэрэв таны өвчин хөнгөхөн байвал дараах зүйлсийг хийх хэрэгтэй:
- Шингэн хангалттай сайн уух
- Гэртээ байж, сайн амрах
Хэрэв та өөрт илэрч буй шинж тэмдгүүдэд санаа зовж байвал харъяа эмчдээ үзүүлэхийг Хан-Уул дүүргийн Онцгой комиссоос онцгойлон анхааруулж байна.