Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АВТО ТЭЭВРИЙН ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООДОД БОЛОН ДОТООДЫН НИСЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЖ БАЙНА

Урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд хяналтын 4 цэг дээр Мэргэжлийн хяналт, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Онцгой байдал, Цагдаа, Мал эмнэлгийн  газар нийт 35 албан хаагч 24-н цагаар хяналт тавьж, тандалтын үйл ажиллагааг гардан гүйцэтгэж байна.

Нийслэл хотруу болон орон нутагруу чиглэсэн тээврийн хэрэгсэлд 2 талдаа хяналт тавьж, тээврийн хэрэгсэлд зорчин явж буй иргэн бүрийн биеийн халууныг хэмжиж холбогдох асуумж авч, зөвлөгөө өгч, зөвлөмж тарааж ажиллаж байна.

Мөн дүүрэг дэх Буянт-Ухаа Нисэх онгоцны буудлын дотоодын нислэгээр зорчиж буй иргэдийн биеийн халууныг үзэж, зөвлөмж заавар өгөн ажиллаж байна.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

                    ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС