Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон дүүргийн удирдлагууд 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шинээр байгуулагдсан хороодын үйл ажиллагаа, ажлын нөхцөл байдалтай танилцаж ажиллав.
Хан-Уул дүүрэг 16 хороотой байсан бөгөөд хүн ам ихтэй хороодыг хувааж таван хороог шинээр нэмж байгуулан 21 хороотой болсон.
Ингэснээр төрийн үйлчилгээ иргэдэд ойртож, улмаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэн, албан хаагчдын ажлын ачаалал жигд хуваарилагдаж, үйлчилгээний чанар сайжран иргэн бүрт хүрч үйлчлэх боломжтой болсон талаар хороодын албан хаагчид дүүргийн удирдлагууд хэлж байлаа.
Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн шинээр байгуулагдсан таван хороодын үйл ажиллагаа жигдэрч, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх нөхцөл бүрэн бүрдсэн байна. Тухайлбал стандартын шаардлага хангасан иргэдэд үйлчлэх байраар хангагдан иргэдэд төрийн үйлчилгээ цаг алдалгүй хүрч, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлсэн байна.
Шинээр байгуулагдсан 17,19,20 дугаар хороодын ажлын байрны нөхцөл байдалтай дүүргийн удирдлагууд биечлэн танилцангаа хороодын албан хаагчдад тулгамдаж буй асуудлыг сонсон цаашид төрийн үйлчилгээг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, шуурхай хүргэж ажиллах тухай үүрэг, чиглэл өгч ажиллалаа.


