Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Хороодын хөгжил-Төрийн үйлчилгээ” дэд хөтөлбөрүүдийн хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас төрийн үйлчилгээг иргэдэд ойр, хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор бямба гараг бүр дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасаг болон Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад хамтран хороодын иргэдэд төрийн үйлчилгээг хороон дээрээс хүргэн ажиллаж буй.
Дээрх ажлын хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дүүргийн Соёлын ордонд Хан-Уул дүүргийн “Явуулын нэг цэгийн үйлчилгээнд Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасаг болон Засаг даргын дэргэдэх 14 хэлтэс, алба, хороод хамтран оролцож, төр захиргааны байгууллагын 40 албан хаагчид 74 төрлийн үйлчилгээг 500 гаруй иргэнд төрийн бүх төрлийн үйлчилгээг газар дээр нь үзүүлж ажиллалаа.
Мөн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон НАМЭХ-ны төлөөлөлүүд “Явуулын нэг цэгийн үйлчилгээ”-ээр зочилон иргэдэд тулгамдаж буй асуудлын талаарх санал хүсэлтийг нь сонсон зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.
Өнөөдөр ”Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос санаачлан зохион байгуулж буй “Эмэгтэйчүүд хүчээ нэгтгэе” уриан дор “Алхангаа ярилцъя-шийдвэрлэе” арга хэмжээ дүүргийн Соёлын ордонд зохион байгуулагдсан бөгөөд тус арга хэмжээнд оролцсон Хан-Уул дүүргийн эмэгтэйчүүдийн төлөөлөлүүд болох 200 гаруй эмэгтэйчүүд төрийн үйлчилгээг газар дээр авсан үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар