ХУД-ийн Албан бус-Насан туршийн боловсролын тѳвѳѳс оюутан сурагчдын хорт зуршлийн хэрэглээний талаарх мэдлэгийг сайжруулах хорт зуршлаас татгалзах зѳв дадал хэвшлийг бий болгох зорилгоор “ГЭР БҮЛЭЭ ХОРТ ЗУРШЛААС ХАМГААЛЬЯ” зурагт самбарын уралдааныг Хангай дээд сургуультай хамтран зохион байгууллаа. “ГЭР БҮЛЭЭ ХОРТ ЗУРШЛААС ХАМГААЛЬЯ” зурагт самбарын уралдаан зохион байгуулагдаж шилдэг бүтээлийн эздийг тодруулан шагнал гардуулав.
Тэмцээний шилдгээр Аялал жуулчлалын 1-р ангийн баг шалгарч эрүүл мэндийн багц бүтээгдэхүүн болон гарын бэлгээр шагнагдлаа. Бидний үйл ажиллагааг дэмжин ажилласан Хангай дээд сургуулийн сургалтын багийн хамт олонд баярлалаа.