Хан-Уул
Мэдээлэл

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ТҮҮНИЙ ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЛААРХ СУРГАЛТ БОЛЛОО

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвтэй хамтран дүүргийн дэргэдэх хэлтэс, албадын өргөдөл гомдол хариуцсан албан хаагч болон 21 хороодын өргөдөл гомдол хариуцсан зохион байгуулагч нарын дунд өргөдөл гомдол, түүний шийдвэрлэлт, www.erp.ulaanbaatar.mn өргөдөл гомдлын программ ашиглалтын тухай сургалтыг зохион байгууллаа.


Сургалтад нийт 32 албан хаагч хамрагдаж, өргөдөл, гомдолтой холбоотой асуултуудад хариулт авсан үр дүнтэй сургалт боллоо.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, түүний дэргэдэх хэлтэс албадууд иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүй шуурхай үйлчилгээ үзүүлж,  иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хороо тус бүрээр дамжуулан авч байна.