Хан-Уул
Мэдээлэл

“ШИНЭ САНАА- ЗӨВ СОНГОЛТ” СЭДЭВТ ХООЛНЫ ҮЗЭСГЭЛЭН, УРАЛДААНТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

ХУДНЭмнэлгийн захиргаанаас 2019 оны 11-р сарын 11-ны өдөр “Шинэ санаа – Зөв сонголт” сэдэвт хоолны үзэсгэлэн тэмцээн  зохион байгуулагдлаа. Өдөрлөгөөр “Эрүүл зөв хооллолт” сэдэвт сургалт, Эрүүл зөв эмчилгээний хоол шалгаруулах тэмцээн явагдлаа.

Тэмцээнд  5 тогоочоор ахлуулсан  эмчилгээний тасгуудын багууд идэвхтэй оролцож, 4  нэр төрлийн 61  хоол, зууш, нарийн боов,  ундаа бэлтгэж  өрсөлдсөнөөс тэргүүн байранд Эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн тасгийн Б.Хонгор ахлагчтай баг, дэд байранд Хүүхдийн тасгийн Д.Сувдмаа ахлагчтай баг  тус тус шалгарч Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

Тус тэмцээнд амжилттай оролцсон 15 эмч ажилтанд 
PLUS ҮНЭЛГЭЭНИЙ шагналт 15 оноогоор урамшууллаа.  Энэхүү өдөрлөг нь  тогооч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд эерэгээр нөлөөлж, үйлчлүүлэгчид болон эмнэлгийн эмч, ажилтнуудын  эмчилгээний хоол, хүнсний бүтээгдэхүүний зөв сонголтын талаархи мэдлэг хандлагыг дээшлүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ боллоо.  Хоолны үзэсгэлэн, уралдаант өдөрлөгт 51 эмч ажилтан хамрагдсан байна.