ХУДНЭмнэлгийн захиргаанаас 2019 оны 11 сарын 8-ны өдөр ”Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх нь” сэдэвт чанарын өдөрлөгийг боллоо. Өдөрлөгөөр ЯТЭмчилгээний тасгийн эрхлэгч Ч.Цэцгээ, их эмч Р.Мөнгөнхуяг, ахлах сувилагч Б.Энхтүвшин нар “Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар ба тасгийн үйл ажиллагаа” сэдвээр багц мэдээлэл хийж ажиллалаа.
Өдөрлөгт 47 эмч, эмнэлгийн ажилтан оролцож санал бодлоо солилцон эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын эрсдэлийн талаарх мэдлэг хандлагаа дээшлүүлсэн үр дүнтэй өдөрлөг болж өндөрлөлөө.