Хан-Уул
Мэдээлэл

НИЙТИЙН ОРОН СУУЦНЫ НЭГ ДАВХАРТ БАЙРЛАХ ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах  Зайсан 53-р байр солонгос хоолны газар,15-р хороо Оранж хотхоны  Биллярд баарны үйл ажиллагаанд хийж, солонгос хоолны газрын үйлдвэрлэл болон үйлчилгээний байрны агааржуулалт нь ажиллаагүй, орчиндоо хиншүү үнэртэй  байсан нь хүний эрүүл мэндэд шууд бусаар хор, хохирол учруулах нөхцөл үүссэн  зөрчлийг илрүүлж,  “Гүг энд сан” ХХК-ийн үйл ажиллагаанд  17-326/218 тоот зөрчлийн хэрэг үүсгэж, “Сэлэнгэ ИМИ” ХХК-ийн баар нь   согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй зоогийн газрыг нийтийн орон сууцанд ажиллуулсан, стандарт, эрүүл ахуйн шаардлагыг  мөрдөж  ажиллаагүй байсан зөрчлийг  ЗТХ-ийн дагуу арга хэмжээг авч, тусгай зөвшөөрлийг цуцлах албан тоотыг эрх бүхий байгууллагад хүргүүлэн  ажиллаж байна.