Хан-Уул
Мэдээлэл

ОФИЦЕР БҮРЭЛДЭХҮҮНИЙ ХЭЭРИЙН ГАРАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс тус хэлтсийн офицер бүрэлдэхүүнд  2019-2020 оны сургалт бэлтгэлийн хөтөлбөр төлөвлөгөөг хэрэгжүүлэх, албаны болон цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт, дадлагыг өнөөдөр зохион байгууллаа.

Сургалт, дадлагын зорилго нь офицер бүрэлдэхүүний удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах менежментийг боловсронгуй болгох,  хүч хэрэгслийг тооцох, байр зүйн зурагт ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Танхимын сургалтаар “Монгол улсын их сургуулийн хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль”-н багш Ч.Баямбацэрэн байр зүйн зураг ашиглах унших, “GPS” буюу байршил тогтоох төхөөрөмж ашиглах талаар мэдээлэл өгч хээрийн дадлагаар аяны үүргэвчний иж бүрдлийн үзлэг, шуурхай штабт үүрэг гүйцэтгэх үед ашиглагдах офицер цүнхний үзлэгийг зохион байгуулан алба хаагчдыг хэсгүүдэд хуваан луужингаар байршил тодорхойлох дадлагыг зохион байгуулан ажилласан байна.