Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫН ЯВЦТАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН ТАНИЛЦАВ

Нийслэлийн хэмжээнд 2019 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг 2019 оны 10 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдан үргэлжилж байна.

Хан-Уул дүүрэгт 2019 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 34 дүгээр сургуулийн байранд гурав дахь өдрөө үргэлжилж байна. 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан цэрэг татлагын явцтай биечлэн танилцав.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга Б.Энхболд хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын явц хэвийн үргэлжилж байгааг танилцууллаа. Хан-Уул дүүргийн цэрэг татлага нь олон улсын шаардлага, орчин нөхцөлийг хангасан бүх талбайг камержуулсан, богино холбооны хэрэгслээр иж бүрэн тоноглосон, иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэх байраар хангасан, нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийнэ, цэрэг татлагын явц хэвийн үргэлжилж байна гэлээ.

Мөн “Цэргийн насны залуучууд эрүүл мэндийн шалтгаанаар хасагдах тохиолдол багасаж, эрүүл мэндийн байдал жилээс жилд дээшилж байгаа.  Хан-Уул дүүргийн хувьд татагдан ирж байгаа бүх залуучуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулан ирсэн. Өнгөрсөн онд эрүүл мэндийн шалтгаанаар хасагдсан хүүхдүүдээ бүтэн жилийн турш дүүргийн эрүүл мэндийн нэгдэл болон өрхийн эмнэлгүүд анхаарч ажилласны дүнд  залуучуудын бие бялдар сайжирч, цэрэгт явах хүсэлтэй залуус ч олширсон байна хэмээн нарийн мэргэжлийн эмч нар болон цэрэг татлагын товчооны гишүүд явцын мэдээллийг танилцууллаа.