Нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/953 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын ивээл дор нийслэлийн иргэд, оюутан залуучууд, сурагчдын дунд спортын олон төрлийн тэмцээн / бүх нийтийн гүйлт, дугуйн тэмцээн, шатар, аэробик, олс таталт, сагсан бөмбөг, гар бөмбөг, шагайн наадгай, явган аялал, хийн дасгал, софт волейбол/ зэрэг тэмцээнүүд зохион байгуулагдах гэж байна.
2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн “Дүнжингарав” худалдааны төвийн баруун урд уулзвараас Амгалангийн төв замын уулзвар хүртлэх авто зам дээр “Бүх нийтийн гүйлт”, “Дугуйн парад болон Дугуйн тэмцээн”зохион байгуулагдах тул иргэд идэвхтэй хамрагдана уу.
Мөн Нийслэлийн иргэдийн спортын 8 наадмын шигшээ тэмцээн спортын 8 төрлөөр 2019 оны 10 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Буянт Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдах бөгөөд тэмцээний нэгдсэн нээлтийн үйл ажиллагаа 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Буянт Ухаа” спорт цогцолборт зохион байгуулагдана.