Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Олон улсын “Жүдо бөх”-ийн Өсвөр үе, Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн биеийн тамир, спортын хорооны зааланд амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд Ш.Цэвэлмаа, Б.Саранзаяа дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн баг тамирчид оролцож 7 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртэж Өсвөр насны ангилалд багаараа мөнгөн медаль, залуучуудын насны ангилалд багаараа алтан медалийг тус тус хүртлээ.