Тусгай олимпийн хорооноос Хан-Уул дүүргийн 14-25 насны оюуны бэрхшээлтэй хүүхэд, залуусыг бүх нийтийн биеийн тамир спортын үйл ажиллагаанд тэгш хамруулах зорилготой “Хамтарсан Фитнес хөтөлбөр”-ийг дүүргийн 52-р сургуулийг загвар сургуулиар сонгон 2019 оны 09-р сарын 22-нд спорт өдөрлөгийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Д.Уранцэцэг, Ц.Ган-Эрдэнэ болон Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Б.Дашцэнд нар оролцож 52-р дунд сургуулийн захирал, ахлах ангийн сурагчид болон тэмцээнд оролцогч оюуны хөгжлийн ялгаатай хүүхдүүд зэрэг 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.