2019 оны 09 сарын 14-ний өдөр хүүхдийн спортын VI их наадмын крикет тэмцээний аваргууд тодорч, шагнал гардуулах арга хэмжээ боллоо.
Уг арга хэмжээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, Спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг, Монголын Крикетийн Холбооны ерөнхийлөгч Г.Баттулга, ХУД-ийн БТСХорооны дарга Д.Жаргалсайхан, холбооны удирдах зөвлөлийн гишүүд, Аймаг, дүүргийг биеийн тамир спортын газрын удирдлагууд оролцлоо.
Тамирчид 6 өдрийн турш ур чадвараа сорин өрсөлдөж, Эрэгтэй багийн төрөлд Хан-Уул дүүргийн баг тамирчид аваргын алтан медаль, Баянхонгор аймгийн баг тамирчид мөнгөн медаль, Баянзүрх дүүргийн баг хүрэл медаль тус тус хүртлээ.
Эмэгтэй багийн төрөлд Баянзүрх дүүргийн баг алтан медаль, мөнгөн медалийг Баянхонгор аймгийн баг тамирчид, хүрэл медалийн болзлыг Говьсүмбэр аймгийн баг тамирчид хангасан юм.