Хан-Уул
Мэдээлэл

ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын 2019 оны 9 дүгээр сарын 04-ны өдөр баталсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчимд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, баталгаажилт, хадгалалт, тээвэрлэлтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу Хан-Уул дүүргийн 4,6,7,16-р хорооны нутаг дэвсгэрийн 60,61,118-р сургууль болон 253, 290 дүгээр цэцэрлэгийн ойр орчмын худалдаа эрхлэгчдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар Дотоод хяналтын журам мөрдөж ажиллаагүй, ажлын хувцасгүй зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрч байна.
Хяналт шалгалт үргэлжилж байна.