Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих Нийслэлийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, тэдний дуу хоолойг сонсох, бусдад хүргэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Алтан намар урлагийн наадмын I шатны шалгаруулалтыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 09 дүгээр сарын 10-ны өдөр дүүргийн Соёлын ордонд зохион байгуулагдлаа.
Тус наадамд Гоцлол дуу, Хамтлаг дуу, Гоцлол хөгжим, Хамтлаг хөгжмийн 4 төрөлд өрсөлдөж эхний 3 байрт шалгарсан иргэд Нийслэлийн II шатны шалгаруулалтад оролцох эрхээ гардан авлаа.
Наадмын II шатны шалгаруулалт 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгуулагдана.
Наадамд оролцогчиддоо амжилт хүсье.