Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших арьс ширний нийтийн 10 дугаар байр нь хагас зуун жилийн насжилттай уг байранд нийт 70 гаруй иргэн амьдардаг бөгөөд өнөөдөр эхний 40 айл шинэ орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа.
Түлхүүр гардуулан өгөх ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан тэргүүтэй холбогдох албаныхан оролцож, иргэдэд албан ёсоор байрныхан түлхүүрийг гардуулан өглөө.
2017 оны 06 дугаар сард шав тавигдаж, нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Нью Биг Фиш Констракшн” ХХК-ийн гүйцэтгэлээр эхний ээлжинд 20 айлын байрыг буулган, газар дээр нь 40 айлын орон сууц барьсан юм. Тус 40 айлын шинэ орон сууцанд 10, 12 дугаар байрны 40 айлыг үнэ төлбөргүйгээр оруулж байгаа юм.
Иргэд өмнө нь 16 м байранд амьдардаг байсан бол шинэ төлөвлөлтөөр 24.32 м2 бүхий душ, ариун цэврийн өрөөтэй, орчин үеийн тохилог орон сууц баригдсан.
Иргэдээ эрүүл аюулгүй тохилог орчинд амьдрах орчин нөхцлийг бүрдүүлж, хуучин байсан м2 дээр нэмж 8.32 м2 талбайг нэмж өгч, баяр наадмын өмнө шинэ байрандаа орж байгаа явдалд оршин суугчдын зүгээс баяртай байгаагаа илэрхийллээ.