Хан-Уул
Мэдээлэл

ОРОН СУУЦНЫ ДУНДАХ НОГООН БАЙГУУЛАМЖ БҮХИЙ ТАЛБАЙД ОЛГОСОН ГАЗРЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЛАА

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны иргэд болон тус хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хороолол дундах ногоон байгууламж бүхий талбайд газрын зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн хооронд маргаан үүсээд байгаа билээ.  Уг газарт барилга барихаар болсонд оршин суугчид эсэргүүцэн суулт хийж байгаа юм.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тухайн газарт очин иргэдтэй уулзаж, хууль бусаар олгосон тус газрын зөвшөөрлийг цуцлах болно гэдгээ мэдэгдлээ.

Иргэд оршин суугчдын эсэргүүцэн тэмцэж буй уг газрын зөвшөөрлийг 2014 онд нийслэлийн Засаг даргын А/502 дугаар захирамжаар олгосон байна. “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар энэхүү 576 ам метр газрыг иргэн Э-д үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн аж. Иргэн Э-д олгосон газрын зориулалтыг 2018 оны зургаадугаар сарын 18-ны өдрийн А/546 дугаар захирамжаар үйлчилгээтэй орон сууц зориулалттай болгож өөрчилсөн байна.