Хан-Уул
Мэдээлэл

ХУВИАРАА БИЗНЕС ЭРХЛЭГЧ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДЭД ХАМРАГДСАН ИРГЭДИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ БОРЛУУЛАХ ЦЭГ НЭЭГДЛЭЭ

Хан-Уул дүүргийн өрхийн үйлдвэрлэл болон хувиараа бичил бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зорилгоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс 19 үйлчилгээний төвийн урд 21-р байрны зүүн урд талын өргөтгөлд борлуулалтын цэгийг нээж үйл ажиллагаагаа эхэллээ.

Борлуулалтын цэг нээгдсэнээр төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ өөрсдөө борлуулах, сурталчлах, хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх давуу талууд бий болсон.

Цаашид иргэдийн боловсруулсан цагаан идээ, хүнсний ногоо болон бусад бүтээгдэхүүнийг борлуулах цэг Яармаг, Нисэхийн бүсэд нээх зорилготой ажиллаж байна. “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”, ажлын байрыг дэмжих жижиг зээлийн үйлчилгээнд хамрагдан санхүүгийн дэмжлэг авсан иргэд тус борлуулалтын төвөөр бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах боломжтой болж байна.