Хан-Уул
Мэдээлэл

“СПОРТ БА ХӨГЖИЛ” СЭДЭВТ НИЙСЛЭЛИЙН БҮСИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Спорт ба хөгжил” сэдэвт Нийслэлийн бүсийн сургалт 2019 оны 6 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар, Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо хамтран Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц болон нийслэлийн харьяа хэлтсийн дарга нар оролцлоо.

Энэхүү сургалтанд нийгмийн хөгжлийн хэлтсийн спорт хариуцсан мэргэжилтэн, Нийслэлийн 9 дүүргийн Биеийн тамир, спортын хорооны мэргэжилтэн, арга зүйч, архив, бичиг хэрэг, ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш, аж ахуйн нэгж байгууллага дахь Биеийн тамир, спортын хамтлаг, төрийн бус байгууллагын төлөөлөл, өсвөр, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчдын төлөөлөл сургалтанд хамрагдлаа.

Сургалтын хоёр дахь өдөр “Глобал талент менежмент” ХХК-ны удирдлагууд “Багийн ажиллагаа хамтын манлайлал” сэдэвт сургалт явуулж, сургалтанд оролцсон оролцогч нарт Сертификат гардууллаа.