Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран эргүүл, харуул, жижүүр, хамгаалалтын цагдаа, цагдаа зохицуулагч, цагдаа-жолооч, Дотоодын цэрэгт жолооч, эргүүлчин, харуулчны ажлын байранд хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэдийг шалгаруулан суралцуулах ажлыг зохион байгуулах гэж байна.
Тавигдах ерөнхий шаардлага:
- Монгол Улсын иргэн байх,
- Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/,
- Гэмтхэрэгүйлдэж, ял шийтгүүлж байгаагүй,
- Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх,
- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх,
- Хуулийн дагуу цэргийн жинхэнэ жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх /хугацаат цэргийн албыг биеэр хаасан болон оюутан цэрэг, дүйцүүлэх алба хаасан/,
Тавигдах тусгай шаардлага:
- Биеийн өндөр эр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэл настай,
- Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай хариуцлагатай ажиллах,
- Нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харилцах ур чадвар эзэмшсэн байх, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх,
- Автомашины засвар үйлчилгээ, оношлогоо хийх /цагдаа жолооч/,
- 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байх, жолооны В, С ангилалтай байх,
Албан тушаал /ажлын байр /-д дээр дурдагдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа бол цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэд бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:
Нэгдүгээр үе шат: Бүртгэл
– Улаанбаатар хотод Нийслэлийн цагдаагийн газар, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газар, Дотоодын цэргийн 05, 805 дугаар анги, Дотоодын цэргийн штаб, Автобаазад,
– Аймаг орон нутагт нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагад хандан бүртгэл, судалгаанд тус тус хамрагдана.
Бүртгэл явагдах хугацаа: 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 06 дугаар сарын 21-ний өдөр.
Хоёрдугаар үе шат: Судалгаа Бүртгэлд хамрагдсан иргэд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр /Даваа гараг/-ийн 09:00 цагаас Дотоодын цэргийн 05 дугаар анги дээр очиж нэгдсэн бүртгэлд хамрагдаж, шалгалтад орох эрхээ авна.
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо,
БАЙРШИЛ
Холбоо барих
утас:269242, 269243, 269244