Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд өөрийн хүсэлтээр оролцох инженер, техникийн мэргэжилтэй иргэдийг энэ сарын 14-ний өдөр хүртэл дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт бүртгэж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 135 дугаар тогтоолыг үндэслэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний бие биүрэлдэхүүн, техник хэрэгслийг оролцуулах зөвшөөрлийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Засгийн газрын 2019 оны 194 дүгээр тогтоолын дагуу эхний ээлжийн ажил ийнхүү эхэлсэн байна.
Дараах мэргэжлийн чиглэлээр иргэдийг бүртгэж байна
Инженерийн мэргэжлээр
-авто замын инженер
-гүүр хоолойн инженер
-тоо хэмжээний инженер
-геодези, хэмжилтийн инженер
-материал, чанарын инженер
-лаборант/хөрсний/
Техникийн мэргэжлээр
-том оврын автомашины жолооч
-бульдозерчин
-автогрейдерчин
-индүүчин, жолооч
-усны машины жолооч
-шанагат ачигчийн жолооч
-өөрөө буулгагчийн жолооч
-трайллерийн жолооч
-кранчин
-экскаваторчин
Бүрдүүлэх баримт бичиг
Иргэний үнэмлэх
Мэргэжлийн үнэмлэх
Төгссөн сургуулийн диплом
Төрийн албан хаагчийн анкет
Цээж зураг-3 хувь
Бүртгэл: 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдрийг хүртэл харъяа аймаг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын ажлын байранд бүртгэнэ.
Ажиллах иргэдийг сонгон авахдаа дараах зүйлийг анхаарна уу:
-Эрүүл мэндийн байдал, ачаалал даах болон багаар ажиллах чадвар /нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг шаардлагатай/
-Цагдаагийн тодорхойлт
-Архи, мансууруулах төрлийн бодисын хамааралгүй байх
Холбогдох дугаар: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб 7777-1965