2019 онд Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрт хамрагдсан 987 өрхийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгийн газраас Засаг даргын дэргэдэх хэлтэс албадад хариуцуулж үр дүнгийн гэрээнд тусган ажилласнаар өрх иргэн бүрт чиглэсэн олон ажлууд хийгдэж байна.
Энэ ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь 1-р хорооны 42 өрхийг албан хаагчиддаа хариуцуулж нөхцөл байдлын үнэлгээ хийж эрэлт хэрэгцээг нь тодорхойлж зорилтот өрхийн-гишүүн иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг хуулийн хүрээнд шийдвэрлэж ажиллахын зэрэгцээ сайн үйлсийн аян өрнүүлэн тусламж дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Эх үрсийн баярын өдрийг тохиолдуулан 1-р хорооны зорилтот өрхийн 50 хүүхдэд дуучин Ш.Хүрлээгийн “Мөрөөдлийн зүг” бие даасан тоглолт үзүүлж, гарын бэлэг гардууллаа. Мөн дүүргийн 2-р хорооны иргэн П.Сүхбаатар, 4-р хорооны иргэн Л.Доржханд нарын гэр бүл 1-р хорооны 40 хүүхдэд бэлэг гардуулж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Альфа коммюнитит” ТББ хүүхдийн хувцас хэрэглэл, хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүлж хамтран ажиллалаа.