Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХЭД, БАГАЧУУД “ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН БАЯР”-ЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Дүүргийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай гэр бүл”  хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Хан-Уул дүүргийн хүүхэд багачууд тэмдэглэлээ.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн үйл ажиллагааг НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нээж, хүүхэд багачууддаа мэндчилгээ дэвшүүлж, гарын бэлгээ гардууллаа.

Энэ жил Хан-Уул дүүргийн 16 хорооны 15000 гаруй хүүхэд багачууд эцэг эхийн төлөөлөлийн хамт нийт 19000 гаруй иргэд баяраа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.

Баярын үйл ажиллагаанд оролцсон хүүхэд багачуудын амны хөндийн үзлэг хийж, мэргэжлийн эмч нар заавар зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн баярын арга хэмжээнд  хүүхэд багачууд руу чиглэсэн  уралдаан тэмцээн зохион байгуулж, урлаг соёлын  алдартангууд ая дуугаа өргөж, танин мэдэхүйн үзэсгэлэн, хүүхдийн тоглоомоор бэлэг барьж  Хан-Уулын хүүхэд багачууд хөгжөөн баяр дүүрэн  нэг өдрийг өнгөрүүллээ.

Үргэлжлүүлэн дүүргийнхээ авьяаслаг хүүхэд багачууддаа зориулаад Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн 2300 гаруй хүүхдэд гарын бэлгээ гардуулсан төдийгүй урлаг, спорт, сурлагаараа үеийнхнийгээ манлайлсан сурагчдыг шагнаж урамшууллаа.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН МЯНГА МЯНГАН ХҮҮХЭД БАГАЧУУДДАА ҮРГЭЛЖ ИНЭЭД ХӨӨР, БАЯР БАЯСГАЛАН, АЗ ЖАРГАЛААР ДҮҮРЭН БАЙХ БОЛТУГАЙ.